ГЕГ-ын дарга Р.ОТГОНЖАРГАЛ Дэлхийн гаалийн байгууллагын техникийн АТТАШЕ ТАКАХИРО МИЗУГУЧИ болон Япон улсын гаалийн байгууллагын төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа

Уулзалтаар ноён Такахиро Мизугучигийн зүгээс Дэлхийн гаалийн байгууллагаас Япон Улсын гаалийн хамтын ажиллагааны сангийн санхүүжилтээр Монгол Улсын гаалийн байгууллагын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын чадавхыг бэхжүүлэх хоёр жилийн хугацаатай төслийн хүрээнд Гаалийн ерөнхий газар дээр гурав дахь удаагаа зохион байгуулагдсан сургалт амжилттай өндөрлөснийг цохон тэмдэглэв.
Түүнчлэн Япон Улсын Сангийн Яам болон тус улсын гаалийн байгууллагын зүгээс Монгол Улсын Гаалийн ерөнхий газартай хоёр талт хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд төсвийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр техникийн туслалцаа үзүүлэхэд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *