Дэлхийн гаалийн байгууллага/Швейцарын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын хамтарсан “Глобал худалдааг хөнгөвчлөх хөтөлбөр”-т хамрагдсан орнуудын уулзалтад монголын гаалийн төлөөлөл амжилттай оролцлоо

Дэлхийн Гаалийн Байгууллага/Швейцарийн Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны Байгууллагын хамтарсан “Глобал Худалдааг Хөнгөвчлөх Хөтөлбөр”-ийн үр шимийг хүртэж буй 15 орны Гаалийн байгууллагын холбоо баригч нарын харилцан туршлага солилцох уулзалт 2023 оны 09 дүгээр сарын 26-28-ны өдрүүдэд ДГБ-ын төв байранд амжилттай зохион байгуулагдсан.
Оролцогчид худалдааг хөнгөвчлөх арга хэмжээг тогтвортой байлгах зорилгоор өөрсдийн байгууллагын туршлага, сургамжийн талаар санал солилцсон. Мөн арга хэмжээний үеэр “Өөрчлөлтийн менежмент, хүний нөөцийн хөгжил, мэдлэг түгээх соёл, хүрээлэн байгаа орчны өөрчлөлт, шинэ технологи, стратеги төлөвлөлт, гүйцэтгэлийг хэмжих, удирдлагын манлайлал, чадавхыг бэхжүүлэх, хүйсийн тэнцвэрт болон тэгш байдлыг хангах, дүн шинжилгээ хийх, байгаль орчинд ээлтэй гааль болох, дата аналитик” чиглэлээр ДГБ-аас баримтлах бодлого, санаачилгын талаар олон салбарын асуудлыг хөндөн ярилцлаа.
ДГБ-аас “Төлөвлөлтийг сайн хийж, байгаа олсон ажлыг хийснээр гүйцэтгэл үр дүнтэй” болсон гэдэгтэй санал нэгдсэн. Тухайлбал, Монгол Улсад эрсдэлийн удирдлагад суурилсан гаалийн хяналтын стратегийг шинэчлэн баталсан. Монголын Гаалийн төлөөлөгчийн уулзалтад танилцуулсан асуудал, олж авсан мэдлэг, туршлага нь цаашид Гааль – Гааль, Гааль – Бизнес, Гааль – Төрийн байгууллагын түншлэлийг бэхжүүлэх замаар “Худалдааг хөнгөвчлөх” ажлыг сайжруулахад дэмжлэг болох юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *