“Хилийн зохицуулалттай менежмент” сургалт боллоо

2023 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Азийн хөгжлийн банкнаас хэрэгжиж буй Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төсөл /RIBS/, ГЕГ-ын дэргэдэх Сургалтын төв хамтран Хилийн боомтын захиргааны алба хаагчдад зориулан “Хилийн зохицуулалттай менежмент” сургалт боллоо.

Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төслийн хүрээнд бэлтгэгдсэн сургагч багш нар болох ГЕГ-ын Боомтын хөгжлийн хэлтсийн гаалийн улсын байцаагч Н.Нарангэрэл, Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн боомтын аюулгүй байдал, шалган нэвтрүүлэх газрын Боомтын аюулгүй байдлын хэлтсийн офицер Д.Ариунболд, Гадаадын иргэн, харьяатын газрын Зөрчил шалган шийдвэрлэх газрын хяналтын улсын байцаагч Б.Батгэрэл, зочин багшаар Гадаад харилцааны яамны Хилийн хэлтсийн дарга Т.Баяржаргал нар сургалтыг хөтлөн явуулав.

Хилийн зохицуулалттай менежментийн талаар үндсэн ойлголт, мөн хилийн хяналтын байгууллагуудын үйл ажиллагааны онцлог, тэдгээрийн ажлын уялдаа, мэдээлэл солилцоог хэрхэн сайжруулах, анхаарах ямар асуудлууд байгааг тодорхойлох нь уг сургалтын зорилго юм.

Хилийн боомтын захиргаа болон бусад хилийн хяналтын байгууллагуудын чиг үүргийг мэдэж, цаашид хамтдаа нягт уялдаа холбоотой ажиллах шаардлага тулгарч байгааг таниулсан нь сургалтын ач холбогдол юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *