ХӨДӨӨ АЖ АХУЙН ЗОРИУЛАЛТТАЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ГААЛИЙН БОЛОН НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛЛӨӨ

Монгол Улсын 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хууль, Засгийн газрын 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 143 дугаар тогтоолыг тус тус үндэслэн 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд жагсаалтад хамрагдсан импортоор оруулж байгаа хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм, усалгаа хүлэмжийн тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисыг гаалийн албан татвараас, 2025  оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд импортоор оруулж байгаа болон дотооддоо худалдан борлуулсан хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм, усалгаа, хүлэмжийн тоног төхөөрөмж, ойн болон шувууны аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисыг нэмэгдсэн өртгийн албан татвараас тус тус чөлөөллөө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *