С.Ариунхүү: Өмнө нь экспортын гэрчилгээ, импортын мэдүүлгийг 7-10 хоногт олгодог байсан бол цахимд шилжсэнээр 1-2 хоногт олгодог болсон

Гаалийн байгууллагаас мал, амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг экспортлох болон импортлоход 29 төрлийн гэрчилгээ мэдэгдлийг олгож байна.

📌Экспортын гэрчилгээ болон мэдэгдлийг авахын тулд тухайн гаалийн байгууллагын customs.gov.mn, caps.gaali.mn гэсэн цахим руу хандаж гэрчилгээ, мэдэгдлээ авна.

📌ААН нь ялангуяа тахианы мах болон гахайны мах, далайн гаралтай бүтээгдэхүүн импортлоход Монгол Улсад бүртгэлтэй зөвшөөрөгдсөн үйлдвэрээс мал, амьтан болон далайн гаралтай бүтээгдэхүүнийг авах шаардлагатай.

📌Тухайн эрсдэлийн шинжилгээ хийгдсэн үйлдвэрүүдийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, жагсаалтыг гаалийн байгууллагын customs.gov.mn цахим системд байршуулсан байдаг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *