ГЕГ-т АНУ-ын төрийн департментын экспортын хяналт, хилийн аюулгүй байдлын хөтөлбөрийн төлөөлөгч зочилж, албан уулзалт хийлээ

НҮБ-ийн Хар тамхи, гэмт хэрэгтэй тэмцэх алба болон Дэлхийн гаалийн байгууллагаас хамтран гишүүн орнуудын хил, гаалийн байгууллагыг хамруулан хэрэгжүүлдэг “Чингэлэгийн хяналтын хөтөлбөр”-т монголын гаалийн байгууллагыг хамруулах болон бусад асуудлыг хэлэлцэхээр АНУ-ын Төрийн Департментын Экспортын хяналт, хилийн аюулгүй байдлын хөтөлбөрийн бүс нутаг хариуцсан менежер хатагтай Диана Марвин 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн өдөр зочлон ирж ажил хэргийн уулзалт хийлээ.

Гаалийн байгууллагыг төлөөлж Зөрчилтэй тэмцэх, аюулгүй байдлын газрын Хар тамхи, мөнгө угаахтай тэмцэх хэлтсийн дарга Б.Сүхбаатар, гаалийн улсын байцаагч Г. Ганзориг, Хяналт, бүрдүүлэлтийн газрын гаалийн улсын ахлах байцаагч Б.Болормаа, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн гаалийн улсын байцаагч                          Б.Анудар нар уулзалтын бэлтгэл ажлыг хангаж хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар “Чингэлэгийн хяналтын хөтөлбөр”-ийн зорилго нь гаалийн хяналт, хууль сахиулах үйл ажиллагааны үр дүнг сайжруулах, оновчтой үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлээр гаргаж буй санаачлагыг дэмжих, чадавхийг бэхжүүлэх, олон улсын худалдааны бараа нийлүүлэлтийн сүлжээний аюулгүй байдлыг хангах, усан боомт, агаарын болон төмөр замын боомт, авто замын боомтоор эд зүйл хууль бусаар нэвтрүүлэх, зохион байгуулалттай гэмт хэрэг, терроризмтой тэмцэх хилийн хяналтын тогтолцоог сайжруулж, худалдааг хөнгөвчлөх бөгөөд тус хөтөлбөрт Монголын Гаалийн байгууллагыг  хамруулах, алба хаагчдыг сургаж мэргэшүүлэх чиглэлээр ажил хэргийн саналууд талууд харилцан дэвшүүлж хамтран ажиллахаар боллоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *