ОУВС-ийн зөвлөх Барбара Хеберт “Байгууллагын эрсдэлийн үнэлгээ, эрсдэлийг бууруулах арга хэмжээний санал”-ыг  гаалийн удирдлагад танилцууллаа

✅ГЕГ-ын дэд дарга Г.Энхтайван Олон Улсын Валютын сан (ОУВС)-ийн зөвлөх Барбара Хеберт болон ОУВС-ын суурин төлөөлөгч Сеохюн Юун нарыг хүлээн авч, Монгол Улсын Сангийн Сайдын санаачилгаар ОУВС-ийн “Азийн орнуудын гаалийн байгууллагын чадавхыг бэхжүүлэх” хөтөлбөрт Монгол Улсын Гаалийн байгууллагыг хамруулж байгаад талархлаа илэрхийллээ.

✅“Өөрчлөлтийн менежмент ба байгууллагын эрсдэл” сэдэвт семинарыг Гаалийн харьяа 16 газар, хороодын 29 албан хаагчдыг хамруулан энэ оны 3-р сард зохион байгуулж, оролцогчид 2021 оны 11 дүгээр сард ГЕГ-ын Ажлын хэсгээс боловсруулсан байгууллагын эрсдэлийн үнэлгээг нягталж шинэчилсэн юм.

✅Уулзалтын үеэр ОУВС-ийн зөвлөх Барбара Хеберт сургалтын үр дүнд боловсруулсан “Байгууллагын эрсдэлийн үнэлгээ, эрсдэлийг бууруулах арга хэмжээний санал”, “Чадавхыг хөгжүүлэх ажлын тайлан”-г удирдлагад танилцуулж санал солилцсон байна. 

✅ОУВС-ийн төлөөлөгчид “Өөрчлөлтийн менежмент ба байгууллагын эрсдэл” сэдэвт семинарыг хамтран үр дүнтэй зохион байгуулсанд Гаалийн ерөнхий газарт талархаж, ирээдүйд хамтран ажиллахдаа таатай байхаа илэрхийлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *