“Эрсдэлийн удирдлага” ахисан түвшний үндэсний сургалт боллоо

✅️Дэлхийн гаалийн байгууллага, Швейцарийн эдийн засгийн хөгжлийн агентлагийн хамтарсан “Глобал худалдааг хөнгөвчлөх хөтөлбөр”-ийн хүрээнд 2023 оны 06 дугаар сарын 05-09-ний өдрүүдэд “Эрсдэлийн удирдлага” ахисан түвшний үндэсний сургалтыг амжилттай зохион байгууллаа. 

✅️Сургалтыг Дэлхийн гаалийн байгууллагын нарийн бичгийн даргын газар, Австралийн хил хамгаалах албаны экспертүүд удирдан, ГЕГ-ын зохион байгуулалтын бүтцийн нэгж, дэргэдэх байгууллага, харьяа гаалийн газар, хороодын 40 албан хаагч хамрагдан ахисан түвшний эрсдэлийн удирдлагын чиглэлээр мэргэшлийн мэдлэгээ дээшлүүллээ. 

✅️Сургалтын үеэр Дэлхийн гаалийн байгууллагын эрсдэлийн удирдлагын компендиумд шинээр оруулсан “Бараа нийлүүлэх сүлжээнд оролцогчдын эрсдэл; цахим худалдаа; өгөгдлийн дүн шинжилгээ; төсвийн орлого; зорчигч”-д эрсдэл тооцох арга зүй, эрсдэлийн шалгуур үзүүлэлтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм. 

✅️Үүний үр дүнд “Эрсдэлийн удирдлагад суурилсан гаалийн хяналтын стратегийг хэрэгжүүлэх төлөвлөгөө”, ”Өгөгдлийн стратеги/засаглал” баримт бичгийн төслийг боловсруулж, “Гаалийн байгууллагын эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх журам”-д орчин үеийн эрсдэлийн удирдлагын чиг хандлага, “Эрүүл ахуй, хорио цээрийн хяналт”-д нэгдсэн эрсдэл тооцох арга зүй болон хяналтын нэгдсэн төвийн үйл ажиллагаатай холбоотой эрсдэлийн онилгоог хэрхэн хийх талаар зөвлөмж өгчээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *