ГЕГ: Мансууруулах бодисын хууль бус эргэлттэй тэмцэх өдөр тохиож байна

“Мансууруулах бодисын хууль бус эргэлттэй тэмцэх олон улсын өдөр”-ийг  манай улс 15 дахь жилдээ өнөөдөр тэмдэглэж байна.

НҮБ-ын Ерөнхий асемблейн 1987 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн шийдвэрээр жил бүрийн 6 дугаар сарын 26-нд “Мансууруулах бодисын хууль бус эргэлттэй тэмцэх олон улсын өдөр” болгон тэмдэглэхээр тогтож, 1989 оноос тэмдэглэж эхэлсэн юм. Энэ өдрийг тохиолдуулан жил бүр НҮБ-ын Хар тамхитай тэмцэх байгууллагаас уриалга гаргадаг. Энэ жил “Ялгаварлан гадуурхалтыг тэвчиж, урьдчилан сэргийлж, хүнлэг хандъя” уриатайгаар зохион байгуулахаар зарласан байна. 

Аяны хүрээнд, Гаалийн ерөнхий газраас Хууль зүй, дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газартай хамтран Замын-Үүд боомт, Чингисхаан олон улсын нисэх буудал, Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газар болон Улаанбаатар хот дахь гаалийн газарт урьдчилан сэргийлэх, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор хөнөөлийг сурталчлах, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр алба хаагчдыг чадавхжуулах  аога хэмжээг зохион байгуулсан байна. 

Уг арга хэмжээнд Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх Үндэсний хорооны ажлын алба, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар, Гаалийн ерөнхий газрын Зөрчилтэй тэмцэх, аюулгүй байдлын газрын Хар тамхи, мөнгө угаахтай тэмцэх хэлтэс, Эрэлч нохойн сургалтын төвийн алба хаагчид болон Гаалийн ерөнхий газрын харьяа газар, хороодын алба хаагчид оролцлоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *