Дэлхийн гаалийн байгууллагын даргаар ӨАБНУ-ын гаалийн дарга Эдвард Кисветтерыг сонгов

✅Дэлхийн гаалийн байгууллагын шийдвэр гаргах дээд байгууллагын 141/142 дугаар чуулганаар Дэлхийн гаалийн байгууллагын дарга, бүс нутаг хариуцсан дэд дарга нар, ерөнхий нарийн бичгийн дарга нарыг шинээр томилох сонгууль боллоо. 

✅ДГБ-ын даргаар Өмнөд Африкийн БНУ-ын гаалийн дарга Эдвард Кисветтер, Ази, Номхон далайн бүс нутгийг 2024-2026 онд хариуцах дэд даргаар Хонконг (Хятад)-ын гаалийн дарга, хатагтай Louise Ho Pui-shan нар тус тус сонгогджээ. Өмнөх 2 жилд Австрали улсын гаалийн дарга энэ албан тушаалыг хашиж байсан юм.  Мөн ДГБ-ын 9 дэх Ерөнхий нарийн бичгийн даргаар АНУ-аас нэр дэвшигч Иан (Ян) Сондерс (Mr. Ian Saunders) сонгогдсон байна.  Дашрамд дурдахад, 4 болон 6 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга нь мөн АНУ-ын нэр дэвшигч байсан юм.  

✅Ази, Номхон далайн бүс нутгаас Бодлогын комисст Япон улс, Аудитын хороонд Шинэ Зеланд улс тус тус шинээр нэр дэвшин оров.

✅Энэхүү чуулганы үеэр Гамби улс Гаалийн горимыг хялбарчлах, уялдуулах тухай Киотогийн конвенцод нэгдэн орох баримт бичгээ ДГБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад гардуулснаар  уг конвенцын 134 дэх Хэлэлцэн тохирогч тал боллоо.

✅Чуулганы үеэр дараах 3 санамж бичигт холбогдох талууд гарын үсэг зуржээ

📍 Арабын Нэгдсэн Эмират Улсад Чадавхыг бэхжүүлэх бүс нутгийн төв байгуулах явдлыг албажуулах тухай санамж бичиг

📍 Австрали, Хонконг (Хятад), Индонези улсуудад Бүс нутгийн нохой сургалтын төвүүд байгуулах явдлыг хүлээн зөвшөөрөх тухай санамж бичиг

📍 Энэтхэг Улсад Бүс нутгийн гаалийн лабораторийн мэргэжилтнүүдийн хөтөлбөр хэрэгжүүлэхийг хүлээн зөвшөөрөх тухай санамж бичиг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *