Экспортлох бичиг баримт бүрдүүлэлтийг цахимжуулж, 50-аас 15 болголоо

✅Монгол Улсаас мах, махан бүтээгдэхүүн экспортлох үйл ажиллагаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мал эмнэлгийн ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Стандарт, хэмжил зүйн газар, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Хөдөө аж ахуйн бирж зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд оролцож, тухайн байгууллагуудын мэдээллийн системүүдийг хөдөө аж ахуйн экспортын нэг цонхны системд нэгтгэсэн.

✅Энэхүү системийг нэвтрүүлснээр мах, махан бүтээгдэхүүний экспортын гэрчилгээ олгох үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлж, экспортлогч аж ахуй нэгжүүдэд тулгардаг бэрхшээлийг арилгах, цаг хугацаа, зардал мөнгийг бууруулах, экспортын гэрчилгээг олгоход бүрдүүлдэг баримт бичиг, шат дамжлагыг багасгаж, төрийн хүнд суртлыг бууруулж цахимаар шийдэх боломжийг бүрдүүлж байгаа юм. Мөн оролцогч төрийн болон төрийн бус байгууллагын ажлын уялдаа холбоо сайжрах ач холбогдолтой. Тухайлбал мах экспортлоход 26 нэр төрлийн 50 гаруй давхардсан баримт бичиг бүрдүүлдэг байсан бол 15 болж, зарцуулах хугацаа 316 цаг буюу 13 хоногийг 96 цаг буюу 4 хоног хүртэл багасаж байна.

Mofa.gov.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *