Монгол улсын гаалийн байгууллага, ОХУ-ын холбооны гаалийн албаны хилийн гаалийн байгууллагын дарга нарын 2023 оны уулзалт амжилттай зохион байгуулагдлаа

🇲🇳 🇷🇺 Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын Хяналт, бүрдүүлэлтийн газар, хилийн гаалийн байгууллагын дарга нар болон ОХУ-ын Холбооны гаалийн албаны  Сибирийн гаалийн газар, Алс Дорнодын гаалийн газрын төлөөлөгчдийн  2023 оны уулзалт Улаанбаатар хотноо 2023 оны 7 дугаар сарын 20,21-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.

✅️ Уулзалтаар Монгол Улс, ОХУ-ын хилийн боомтууд дээр хилээр нэвтэрч байгаа зорчигч  болон гадаад худалдаа эрхлэгч нарт  тулгардаг бэрхшээлтэй асуудлыг хэлэлцэж,  хил дээр зорчигчийн болон ачааны тээврийн хэрэгслийн дараалал үүсгэхгүйн тулд хоёр талаас  харилцан мэдээлэл солилцож,  хамтран ажиллахаар тохирлоо. Мөн гадаад худалдаанд оролцогч нарын хууль сахилтын түвшинг  дээшлүүлэх зорилгоор аж ахуйн нэгж, иргэдэд  хүргэж, танилцуулах хууль тогтоомжийн талаарх мэдээлэл,  хилийн боомтуудыг өргөтгөн, шинэчлэх бүтээн байгуулалттай холбоотой мэдээллийг солилцож ажиллахаар болсон байна.

✅️ Монгол Улсын ГЕГ-аас гаалийн газар, хороодын хяналтад байгаа импортын барааны бичиг баримтын бүрдүүлэлтийг нэг цэгт туршилтаар төвлөрүүлсэнтэй холбогдуулан Оросын талаас Алс Дорнодын гаалийн газрын хариуцах нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа Алс Дорнод, Владивосток цахим бүрдүүлэлтийн төвийн талаар товч мэдээлэл өгчээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *