Г.Энхтайван: Гаалийн хяналт бичиг баримтын түвшинд нэг цэгт төвлөрснөөр аливаа маргаан, гомдлууд бүрэн шийдвэрлэгдэж, авлига хүнд сурталтай холбоотой асуудал арилна  

Г.ЭНХТАЙВАН: ГААЛИЙН ХЯНАЛТ БИЧИГ БАРИМТЫН ТҮВШИНД НЭГ ЦЭГТ ТӨВЛӨРСНӨӨР АЛИВАА МАРГААН, ГОМДЛУУД БҮРЭН ШИЙДВЭРЛЭГДЭЖ, АВЛИГА ХҮНД СУРТАЛТАЙ ХОЛБООТОЙ АСУУДАЛ АРИЛНА  

Гаалийн байгууллагаас хэрэгжүүлж байгаа цахим бүрдүүлэлтийн нэгдсэн үйл ажиллагааг туршилтаар нэвтрүүлж байна. Энэ үйл ажиллагааны үр дүн, ач холбогдлын талаар ГЕГ-ын дэд дарга Г.Энхтайвантай ярилцаж мэдээлэл авлаа.  👇👇👇

✅️Дэлхийн гаалийн байгууллагын гишүүн 185 орон байдаг түүний нэг нь Монгол Улсын Гаалийн ерөнхий газар.  Бүрдүүлэлтийн үйл ажиллагааг цахим хэлбэрт оруулах, бүрдүүлэлтийг нэг цэгт төвлөрүүлэх үйл ажиллагаа олон улсын түвшинд аль хэдийн хэрэгжсэн.  Дэлхийн нийт худалдааны 98 хувь энэ 185 орны хооронд хийгдэж байна. Энэ 98 хувийн ачааллыг дэлхий нийтийн хэмжээнд нүүр тулсан харилцаатайгаар шийдэх ямар ч боломжгүй. Тиймээс гаалийн бүрдүүлэлтийг цахим хэлбэрт шилжүүлэх, аль болох худалдааг хөнгөвчлөх арга ажиллагаанд анхаарлаа төвлөрүүлж байна. 

✅️Гаалийн байгууллага 5 сарын 1-ээс албан ёсоор туршилтын журмаар Улаанбаатар хотын гаалийн газрын бүх хяналтын бүсүүдийг хамруулж, өнөөдөр дахин 9 гаалийн газар, хороодын бүрдүүлэлтийн үйл ажиллагааг нэг цэгт төвлөрүүллээ. 

✅️Бүрдүүлэлтийг нэг цэгт төвлөрүүлснээр бүтэц орон тооны хувьд өөрчлөлт орж байна. 18 гаалийн газар хороодод 117 байцаагч ажиллаж байгаа бол одоогоор 10 гаалийн газар хороодын бичиг баримтын бүрдүүлэлтийг 30 гаалийн улсын байцаагч хянаж ажиллаж байна. 

✅️Гаалийн байгууллагатай холбоотой гомдол маргааны ихэнх хувийг барааны үнэлгээтэй холбоотой гомдол маргаан эзэлдэг. Нэг цэгт төвлөрснөөр энэхүү маргаан буурна, яваандаа арилна гэж харж байна. 

✅️Гаалийн хяналт бичиг баримтын түвшинд нэг цэгт төвлөрснөөр аливаа маргаан, гомдлууд бүрэн шийдвэрлэгдэж, авлига хүнд сурталтай холбоотой асуудал арилах юм.

#Цахим_шилжилт #ИлТод

#гаалийн_шинэчлэл

#монголынгааль

#авлигынэсрэгнэгдье

https://fb.watch/m0e9gcPdob/?mibextid=cr9u03

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *