БҮГД НАЙРАМДАХ ЭНЭТХЭГ улсын гаалийн Атташе Парас Санкла Монгол улсын гаалийн байгууллагатай чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллана

✅

Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас БНХАУ-д Монгол Улс, БНСУ, Япон Улсыг хавсран суугаа гаалийн атташе Парас Санклатай ГЕГ-ын удирдлагууд албан ёсны уулзалт хийлээ. Уулзалтаар 2012 онд Улаанбаатар хотноо байгуулсан Монгол Улсын Засгийн Газар, БНЭУ-ын Засгийн Газар хооронд гаалийн асуудлаар хамтран ажиллах, харилцан туслах тухай хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах ажлын хэсгийг байгуулахаар тохиролцжээ. 

✅

Мөн атташе Парас Санклагийн зүгээс Монгол Улс нь БНЭУ-тай стратегийн түнш орны хувьд Монголын гаалийн байгууллага цаасгүй цахим системд шилжиж буй явдалд талархал илэрхийлээд хамтын ажиллагааг өргөжүүлэх, чадавхыг бэхжүүлэх чиглэлээр цаашид хамтран ажиллахаар тохиролцсон байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *