Б.Мөнхцацрал: Зарим электрон тамхи никотин их хэмжээгээр агуулж донтуулдаг, мөн өндөр хэмд халахаараа задарч хүний биед хорт хавдар үүсгэх аюултай бодисууд агуулдаг

Электрон тамхины орц найрлага болон манай улсад импортлох, худалдаалах эрх зүйн орчны талаар Гаалийн төв лабораторийн шинжээч, Гаалийн улсын ахлах байцаагч Б.Мөнхцацралаас тодрууллаа. 

✅

Монгол Улс давхардсан тоогоор 296 нэр төрлийн электрон тамхи импортолсон байна. 

📌

 Электрон тамхийг 2003-2008 онд Хятадын эм зүйч Хон Лик зохион бүтээсэн. Энэ нь зайны бүрэлдэхүүн хэсгээс гадна шингэний уусмал бүхий зэвэрдэггүй гангаар хийсэн халагч хэсгүүдээс бүрдэнэ. Төхөөрөмжийг ажиллуулах үед зай нь халагч хэсгийг 318 С хүртэл халааж, тэр нь шингэнийг ууршуулж, хэрэглэгчийн амьсгалах манан хэлбэрээр ялгаруулдаг. 

📌

 Nicotine нь байгалийн гаралтай алкалоид бөгөөд маш хүчтэй донтуулагч бодис. Янжуур тамхинд агуулагдах никотины зөвшөөрөгдөх дээд хэмжээ нь MNS 5024:2013 стандартын дагуу 1,3 мг байдаг (Жишээ нь: ESSE Change 0.3мг, Parliament 0,8мг). Харин зарим электрон тамхинд энэ үзүүлэлт 25-100 мг байна 

📌

 Электрон тамхины үндсэн найрлага болох Glycerol болон Propylene glycol нь чихэрлэг амттай, өнгөгүй шингэн бөгөөд хүнс, эм, entertainment үйлдвэрлэл гэх мэтээр маш өргөн хэрэглээтэй. Гэвч эдгээр бодисууд нь 215 -с дээш хэмд халахаараа хүний биед хавдар үүсгэдэг Formaldehyde, Acetaldehyde, Acrolein болон задардаг байна 

❗
📌

 Дэлхийн тамхины хяналтын төв байгууллагаас 2022 онд гаргасан судалгаагаар 37 улс электрон тамхи худалдаалахыг хориглосон. Австри, Бельги, Канад, Ирланд, Итали, БНСУ, Норвеги зэрэг 73 улс худалдаалахыг зөвшөөрч байгаа ч борлуулах газар, нас, цаг зэргийг журамласан байдаг. 

📌

 Монгол Улсад “Тамхины хяналтын тухай” хуулийн шинэчилсэн найруулга 2005 онд батлагдан 2012, 2015-3, 2019, 2022-2, 2023 онд тус тус нэмэлт өөрчлөлт орсон бөгөөд электрон тамхины тухай хараахан тусгагдаагүй байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *