Монгол Улс, БНХАУ-ын гаалийн байгууллагын хилийн хамтарсан шалгалтын ажлын хэсгийн аравдугаар хуралдаан амжилттай зохион байгуулагдлаа

Монгол Улс, БНХАУ-ын гаалийн байгууллагын хилийн хамтарсан шалгалтын ажлын хэсгийн аравдугаар хуралдааныг 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр цахимаар амжилттай зохион байгууллаа.
Энэхүү хуралдаанаар Монгол улс, БНХАУ-ын гаалийн байгууллагын хилийн хамтарсан шалгалтын ажлын хэсгийн 2018 оны есдүгээр хуралдааны протоколын хэрэгжилтийг дүгнэж, цахим манифест солилцох ажлыг үр дүнд хүргэх, хоёр орны гаалийн байгууллага улсын хилээр нэвтрүүлэх тээврийн хэрэгслийн бүртгэлд зөрүү гаргахгүйн тулд тээврийн хэрэгслийг ижил өгөгдлүүдээр бүртгэх, талаар Монголын талаас танилцуулсан саналыг хэрэгжүүлэх зорилгоор хамтарсан ажлын хэсэг байгуулж, туршилтыг Замын-Үүд боомтод эхлүүлэхээр тохиролцлоо.

CUSTOMS.GOV.MN

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *