Монгол, Оросын гаалийн байгууллага эрсдэлийн удирдлагын хүрээнд хамтран ажиллах тухай хэлэлцээр байгууллаа

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын засгийн газар хоорондын комиссын 25 дугаар хуралдаан Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдав.

Тус хуралдаанаар ГЕГ-ын дарга Р.Отгонжаргал, ОХУ-ын Холбооны гаалийн албаны орлогч дарга В.В.Ивин нар “Монгол Улсын Гаалийн ерөнхий газар, Оросын Холбооны Улсын Холбооны гаалийн алба хоорондын “Эрсдэлийн удирдлагын хүрээнд хамтран ажиллах тухай хэлэлцээр” болон “Итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжийг харилцан хүлээн зөвшөөрөх чиглэлээр хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө”-нд тус тус гарын үсэг зурлаа.