ГЕГ-ын дарга Р.ОТГОНЖАРГАЛ ОХУ-ын ХГА-ны орлогч дарга В.В.ИВИНИЙГ хүлээн авч уулзлаа

Энэ удаагийн уулзалт Монгол-Оросын гаалийн байгууллага хоорондын хамтын ажиллагааны 30 жилийн ой, Монгол Улсад шинэ үеийн гаалийн байгууллага үүсэж хөгжсөний 111 жилийн ойн баяртай давхцаж буйг ГЕГ-ын дарга Р.Отгонжаргал онцлон тэмдэглэв.

Уулзалтаар:

✅ Эрсдэлийн Удирдлагын чиглэлээр хамтран ажиллах;

✅ Итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжийн харилцан хүлээн зөвшөөрөх чиглэлээр санал солилцох;

✅Зарим нэр төрлийн бараанд хийх гаалийн хяналтын үр дүнг харилцан хүлээн зөвшөөрөх төслийн хүрээнд цахим мэдээлэл солилцох ажлыг эхлүүлэх;

Гадаад худалдааны статистик мэдээлэл солилцох чиглэлээр уулзалт зохион байгуулах болон хоёр орны Гаалийн байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд цаашид хэрэгжүүлэх ажлын талаар харилцан санал солилцож уулзалтын протоколд гарын үсэг зурав.