Гаалийн ерөнхий газар болон ОХУ-ын холбооны мал эмнэлэг, ургамлын эрүүл ахуйн экспорт, импортын хяналтын албаны төлөөлөгчидтэй уулзалт зохион байгууллаа

Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол Улс, Оросын Холбооны Улсын засгийн газар хоорондын комиссын 25 дугаар хуралдааны үеэр Гаалийн ерөнхий газар ОХУ-ын Холбооны мал эмнэлэг, ургамлын эрүүл ахуйн экспорт, импортын хяналтын алба “Россельхознадзор”-ын төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар талууд Монгол Улсаас ОХУ-д мах, махан бүтээгдэхүүнийг экспортлох, гадаад худалдааг өргөжүүлэх мөн ОХУ-ын өндөг, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийг Монгол Улсад бүтээгдэхүүнээ экспортлох асуудлаар ярилцлаа. Цаашид хоёр улсын мал амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүний худалдааг өргөжүүлэх болон цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна.