Гаалийн байгууллага тусгай шалгалтаар сул орон тоогоо нөхөж байна

Гаалийн байгууллагад үүссэн сул орон тоог нөхөн хангах зорилгоор 2023 оны 07, 10 дугаар саруудад 2 удаа зохион байгууллаа.

2023 оны 07 дугаар сард зохион байгуулсан тусгай шалгалтад тэнцэж, сургалтад хамрагдсан 104, мэргэшлийн сургалтад хамрагдаагүй 51 иргэнийг сургаж төгсгөн, албан тушаалд томиллоо.

10 дугаар сард зохион байгуулагдсан тусгай шалгалтад тэнцэж, сургалтад хамрагдсан 37 иргэнийг томилж, 26 иргэнийг сургалтад хамрагдаж төгссөний дараа томилгоог хийхээр төлөвлөж байна.

Үүссэн сул орон тооны 47,5 хувь буюу 218 орон тоог тусгай шалгалтаар нөхөн хангалтыг хийж, Төрийн албаны тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Сул орон тоог тусгай шалгалтаар нөхөх ажил үргэлжилж байна.