“Эрүүл ахуйн хяналт болон хлийн нэвтрэх цэг дэх олон улсын эрүүл мэндийн дүрмийн хэрэгжилт” сэдэвт сургалт боллоо

Гаалийн ерөнхий газрын  2023 оны сургалтын төлөвлөгөөнд тусгасны дагуу Хорио цээрийн хэлтсээс зохион байгуулалтын бусад нэгж, Эрүүл мэндийн яамтай хамтран харьяа гаалийн газар, хороодын эрүүл ахуй халдвар хамгааллын хяналт хариуцсан гаалийн улсын байцаагчдад 2023 оны 06 дугаар сарын 14-ны өдөр “Эрүүл ахуйн хяналт болон хилийн нэвтрэх цэг дэх олон улсын эрүүл мэндийн дүрмийн хэрэгжилт” сэдвээр сургалт зохион байгууллаа. 

Тус сургалт нь гаалийн улсын байцаагчдад улсын хилээр нэвтэрч буй бодис, бараа, бүтээгдэхүүнд эрүүл ахуй халдвар хамгааллын хяналт, шалгалтыг хийхэд анхаарах асуудал болон хүний хөл хориот өвчин улсын хилээр нэвтрэх, дамжин тархахаас урьдчилан сэргийлж, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед хариу арга хэмжээг авах, гаалийн бүрдүүлэлт, эрсдэлийн удирдлагын чиглэлээр мэдлэг олгосон, чадавхыг дээшлүүлсэн үр дүнтэй сургалт боллоо. Сургалтад 46 гаалийн улсын байцаагч танхим болон цахимаар хамрагдсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *