В.БОЛОРМАА: Монголын гаалиас итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжид Солонгос, Хятад улсын гаалийн байгууллага харилцан хөнгөлөлт үзүүлнэ

Итгэмжлэгдсэн аж ахуйн нэгж хөтөлбөрийн талаар Гаалийн ерөнхий газрын Эрсдэлийн удирдлагын газрын Гаалийн улсын байцаагч В.Болормаагаас тодрууллаа.

  • Дэлхийн гаалийн байгууллагын Зөвлөлийн чуулганаар “Дэлхийн худалдааг аюулгүй байлгах болон хөнгөвчлөх аюулгүй байдлын багц стандарт”-ыг 2005 онд баталж, энэ үеэс гишүүн орнууд энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн.
    Хөтөлбөр нь худалдааны аюулгүй байдлыг хангах, худалдаанд оролцогчдын хууль сахилтыг дэмжих, гааль-бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой.
  • Аж ахуйн нэгж хөтөлбөрт хамрагдсанаар өөрийн улс орондоо хөтөлбөрийн үр ашгийг хүртээд зогсохгүй, итгэмжлэлийн талаар Харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээр байгуулсан бусад улсын гаалийн байгууллагын хөтөлбөрийн үр ашгийг хүртэх давуу талтай.
  • Гаалийн ерөнхий газарт хүсэлт гаргасан аж ахуйн нэгжийн төлөөлөгчтэй биечлэн уулзаж, зөвлөгөө өгч, сургалт зохион байгуулдаг. Өнөөдрийн байдлаар энэ хөтөлбөрийн туршилтад “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Говь ХК, АПУ ХК хамрагдсан бол “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь баталгаажуулалт хийгдсэн анхны аж ахуйн нэгж болсон. Манай улсын гаалийн байгууллага цаашид жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих байдлаар уг хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
  • Гаалийн итгэмжлэгдсэн аж ахуй нэгжид хөнгөлөлт үзүүлснээр гаалийн бүрдүүлэлтэд зарцуулах цаг хугацаа, зардал хэмнэгдэнэ.