Ж.Эрдэнэболд:

Гаалийн байгууллага энэ оны эхний 10 сарын байдлаар нийт 1578 зөрчлийг илрүүлэн холбогдох арга хэмжээг авч ажилласан. Үүнээс 32 үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл байсныг холбогдох хууль, хяналтын байгууллагад шалгуулахаар шилжүүлсэн.

Түүнчлэн 2 удаагийн үйлдлээр 4,591 грамм алтан гулдмай, 6 удаагийн үйлдлээр түүх соёлын өв, дурсгалт зүйл, нэг үйлдлээр 375 кг химийн бодисыг улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг хууль сахиулах байгууллагуудтай хамтран илрүүллээ.